АНЭУ-ын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө.
Тэмцээнд манайхаас "Рио-2016" паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор амжилттай оролцож, энэ жингийн шилдэг тамирчин болохоо дахин баталжээ.
Э.Содномпилжээ хэвтээ шахалтын 107 кг-ын жинд 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна. Энэ түүний “Дэлхийн цом”-оос хүртэж буй дөрөв дэх алтан медаль юм.
Эх сурвалж МNB.MN
Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос дөрөв дэх алтан медалиа хүртлээ |
|
Сэтгэгдэл бичих