Сар шинийн барилдаанд аймгийн харцага Х.Бөхбаяр түрүүллээ
2019-02-03 22:07:41, 945

Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Дулаанхан уулын хишиг сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг зохион байгуулав. Тус барилдаанд аймаг сумын алдар цолтой 64 бөх зодоглосноос аймгийн харцага Х.Бөхбаяр түрүүлж, аймгийн арслан Г.Батням үзүүрлэж, аймгийн заан Г.Бат-Эрдэнэ, аймгийн начин Э.Өлзийсайхан нар шөвгөрчээ.

Энэ удаагийн барилдаанд аймгийн цолтой олон бөхчүүд барилдсан чансаа өндөр, энэ жилийн хамгийн олон үзэгч бөхийн өргөөнд цуглажээ.  Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхийн санаачилгаар хоймор нутгаас ирээдүйн их хүчтэн төрөхийг билэгдэн 2015 оноос эхлэн Мөрөн сумыг тойрсон  4 их уулын нэрээр нэрлэсэн барилдаануудыг улирал тутам зохион байгуулж иржээ.

Б.Гантуяа 



Сар шинийн барилдаанд аймгийн харцага Х.Бөхбаяр түрүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0