Монголын Үндэсний Олимпийн Хорооноос Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Олимпизм ба биеийн тамир, спорт” сэдэвт спортын удирдах ажилтны сургалтыг зохион байгуулав. Энэхүү сургалт семинар нь өсвөр үеийнхэнд чиглэсэн бие бялдрын хөгжил, бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, тэдэнд олимпийн боловсрол эзэмшүүлэх ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд зорилготой юм. Сургалтад МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Монголын Үндэсний Олимпийн Академийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, Олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ын гүйцэтгэх хорооны наадам хариуцсан захирал Ц.Бат-Энх, Монголын спорт аяллын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жияандорж нар ирж оролцлоо. Энэ үеэр МҮОА-ийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжлийн тулгамдсан асуудлууд сэдвээр илтгэл тавьсан бол докторант Ц.Бат-Энх Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын Ногоон наадам-2021”-ийн танилцуулга, МУБИС-ийн Биеийн тамир, спортын онол арга зүйн тэнхимийн багш Б.Нармандах “Сурагчдын бие бялдрынх чанаруудыг хөгжүүлэх ба хөдөлгөөний чадвар, дадалд сургах сэдвээр мэдээлэл өгч байлаа.
Б.Ганаа
“Олимпизм ба биеийн тамир, спорт” сэдэвт спортын удирдах ажилтны сургалт боллоо |
Сэтгэгдэл бичих