Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох орон нутагт ажиллаж байгаа МҮОХ-ны Ерөнхийлөгч Н. Түвшинбаярыг хүлээн авч уулзлаа. МҮОХ-ны Ерөнхийлөгч Н. Түвшинбаяр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэхэд чиглэгдсэн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлж, улс, тив, дэлхийн хэмжээний ур чадвартай тамирчдыг бэлтгэхийг зорьж байна. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд спортыг бодлогын түвшинд дэмжих нь чухал байна гэдгийг онцолж байлаа. Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох тамирчны зовлонг ойлгодог, салбараа мэддэг хүн МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр томилогдсонд талархалтай байна. Хөвсгөл аймаг тамирчдаа дэмжин ажиллахын зэрэгцээ шагнаж урамшуулсаар ирсэн. Цаашид ч дэмжин ажиллана. Гурван аваргын өлгий хоймор нутгаас олон шилдэг тамирчид төрнө гэдэгт итгэлтэй байна гэдгийг хэлж байлаа.
МҮОХ-ны ерөнхийлөгч Мөрөн сумын Аваргууд, Сод-Эрдэм, Эрдмийн далай сургуулийн Олимпийн танхимын үйл ажиллагаатай танилцаж “Олимпизм ба биеийн тамир, спорт” сэдэвт спортын удирдах ажилтны сургалтад оролцлоо.
МҮОХ-ны ерөнхийлөгч Н. Түвшинбаяр Хөвсгөл аймагт ажиллаж байна |
Сэтгэгдэл бичих