Хотгойдын хурд-4 наадмын Соёолонгийн уралдаанд Сэлэнгэ аймгийн С.Бат-Очирын хээр түрүүллээ
2019-07-27 19:38:43, 1136
Хотгойдын хурд-4 наадмын Соёолонгийн уралдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат С.Бат-Очирын хээр түрүүллээ. Тус уралдаанд 90 орчим соёолон уралдсанаас Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын аймгийн алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хүрэн удаалж, Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат аймгийн алдарт уяач Н.Нацагдоржийн ягаан халзан гуравт, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат аймгийн алдарт уяач  Л.Төмөрбаатарын хул дөрөвт, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харъяат аймгийн алдарт  уяач Д.Отгонлхагвын хонгор айргийн тавд тус тус хурдаллаа. Уралдааны үеэр Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлгийн хамтарсан хүүхэд хамгааллын баг хяналт тавин хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
 
Б.Гантуяа 
 
 
 


Хотгойдын хурд-4 наадмын Соёолонгийн уралдаанд Сэлэнгэ аймгийн С.Бат-Очирын хээр түрүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0