Хөвсгөлийн наадмаар 5 шинэ цолтон төрлөө
2019-07-13 14:02:12, 1234

Ардын хувьсгалын 98, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадамд Архангай, Сэлэнгэ, Булган, Говь-алтай, Хөвсгөл аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул аймгийн начин Буянтогтохын Пүрэвдорж түрүүлж аймгийн Арслан цол хүртлээ.

“Энэ үеэр Улаан-Уул сумын Ч.Сайханбаяр, Баянзүрх сумын Д.Отгонбаяр, Цагаан-Үүр сумын Г.Баянбаатар нар 5 давж начин цол хүртсэн бол шөвгийн дөрөвт аймгийн харцага Л.Энхбат, аймгийн заан Г.Бат-Эрдэнэ аймгийн арслан Г.Батням аймгийн начин Б.Пүрэвдорж нар шалгаран үлдсэн юм.

Ийнхүү аймгийн начин Б.Пүрэвдорж түрүүлж арслан, аймгийн харцага  Л.Энхбат үзүүрлэж заан цол хүртлээ. Тус аймгийн наадамд Улсын начин Б.Баянмөнх, Б.Бадрал тэргүүтэй улсын цолтой 5 бөх аймгийн арслангууд барилдсан чансаа өндөр үзэгчдийн сэтгэлд хүрсэн сайхан наадам боллоо” гэдгийг гэдгийг Үндэсний бөхийн улсын тайлбарлагч Н.Бямбасүрэн хэлж байлаа.

Б.Гантуяа 



Хөвсгөлийн наадмаар 5 шинэ цолтон төрлөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0