Хөвсгөлийн залуус О.Дөлгөөнд туслах аян өрнүүлж байна
2019-06-30 23:57:40, 850
Хөвсгөл аймгийн сагсан бөмбөг сонирхдог залуус Монгол Улсын шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандив өргөх аяныг зохион байгуулж байна.  Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын ивээл дор "Мөрөн Кап-2019" тэмцээнийг зохион байгуулж, нийт багуудын эрхийн төлбөрийн 60 хувийг О.Дөлгөөнд хандивлах юм. Мөн энэ үеэр залуусын дунд О.Дөлгөөнд туслах хандивын хайрцаг аялуулж байна. Тус тэмцээнд хөдөө орон нутаг Мөрөн сумын 40 гаруй багийн 300 гаруй залуус оролцож байна.
 
Тэмцээний нээлт дээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлсэн үгэндээ, Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж үг бий. Өвдөж зовсон нэгэндээ туслах аян өрнүүлж байгаа сайхан сэтгэлтэй хоймор нутгийн залууст талархаж байна. Та бүхний сэтгэлийн их дэмээр О.Дөлгөөн удахгүй эрүүл саруул болж эх орондоо ирэхийг ерөөж байлаа. 
Б.Туяа


Хөвсгөлийн залуус О.Дөлгөөнд туслах аян өрнүүлж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0