Хөвсгөлчүүд Чингүнжавын талбайд өглөөний дасгал хийж эхэллээ
2019-05-09 10:40:42, 833
Хөвсгөл аймгийн ЗДТГ, БТСГ хамтран албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд өглөөний дасгалын ач холбогдлыг сурталчлан таниулах, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлж хүн амд эрүүл амьдралын хэв маяг, дадлыг төлөвшүүлэх зорилгоор Чингүнжавын талбайд өглөөний дасгал хийлгэж эхэллээ. Өчигдөр  эхний дасгалд 50 гаруй иргэн ирсэн бол өнөөдөр 80 гаруй болж нэмэгдсэн бөгөөд  6 дугаар сарын 8 хүртэл хийлгэж иргэдэд дасгал хөдөлгөөнийг өдөр тутамд хэвшүүлэх гэнэ. Сүүлийн үед тус аймгийн хэмжээнд таргалалт, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж байгаа учраас ард иргэдийг өглөө бүр гүйх, дугуй унах, гимнастик, бүжиг хийхийг уриалж өглөө бүр 7 цагаас дасгал хийж эхэлжээ. 
Б.Туяа 


Хөвсгөлчүүд Чингүнжавын талбайд өглөөний дасгал хийж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0