Нийтийн номын санд хадгалагдаж буй хамгийн том, жижиг ном
2023-10-25 17:11:52, 405

Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан 70 орчим мянган номтой. Тус номын санд хадгалагдаж байгаа хамгийн том болон жижиг номыг танилцуулж байна.

Хамгийн том нь 50х70 см хэмжээтэй 1990 онд хэвлэгдсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын “Үндэсний атлас” юм.Харин хамгийн жижиг ном нь МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Б.Бат-Эрдэнийн 2003 онд бичсэн 5х7 см хэмжээтэй “Зуун найман эрих” оньсого, тааврын ном юм.

 

Тус номд “Зуун найман эрихээр аг тарнийн бясалгал үйлдэж гэгээрэхтэй адил зуун найман оньсого таавар нь ирээдүй хойчийн болон энэ зууны маргаашийг авч явах багачуулын билэг оюуныг гэгээрүүлэх болтугай” гээд 108 оньсого, тааврыг бичсэн байдаг ажээ.

Б.Ганаа

 

 

 


Нийтийн номын санд хадгалагдаж буй хамгийн том, жижиг ном

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0