Дархадын хотгорын багш, сурагчдад зориулсан “Өв хамгаалагчид” сургалт болж байна
2023-06-30 15:23:28, 331

  ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Монгол-Америкийн хамтарсан “Умардын хязгаар” төслийн судлаачдын санаачилга, Их Британийн  “Английн судалгаа”, ХБНГУ-ын “Герда Хенкел” сангийн тэтгэлгээр Дархадын хотгорын хоёр сумын багш, сурагчдад зориулсан “Өв хамгаалагчид” зуны сургалтыг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Эрчүү хотын туурь,  Дэлгэр мөрний хөвөөнд эхэллээ.  

  

Тус сургалтад хамрагдаж буй багш, сурагчдын соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх, англи хэлний анхан шатны мэдлэг олгох, ач холбогдлыг таниулах, үгээр дамжуулан тухай сумдын Ерөнхий боловсролын  сургуулийн сурагчид, нийт иргэдэд соёлын өвөө хүндлэн дээдлэх, хайрлан хамгаалах, бахархалт үзэл санаа төлөвшүүлэх зорилготой юм.

Сургалтад Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7-9 дүгээр ангийн 14  сурагч, 5 багш хамрагдаж байна. Багш, сурагчид сургалтын явцад сурсан мэдлэг, мэдээллээ ирэх хичээлийн жилд сургуулийнхаа бусад багш, сурагчидтай хуваалцаж, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах ажээ.

Б.Тамир 

 

 



Дархадын хотгорын багш, сурагчдад зориулсан “Өв хамгаалагчид” сургалт болж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0