МУУГЗ Г.Баасанжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн ХДТ-ын хамт олон “Цаатан түмний аялгуу” тоглолтоор өвөл цагийн соёл урлагийн үйл ажиллагааны нээлтээ хийлээ.
Хөвсгөл нутгийн 6 дахь хошуу мал цаа маллан амьдардаг цаатан иргэдийн өв соёл, мартагдсан дуу хуурыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, өв уламжлалыг авч үлдэх, ирээдүй хойч үедээ таниулах зорилгоор тус тоглолтыг бэлтгэсэн байна.
Тоглолтын зөвлөх найруулагчаар СТА Ц.Гангаа, хөгжмийн найруулагч СТА Б.Мөнхбаяр, хөдөлгөөний найруулагч, бүжгийн багш Н.Батноров нар уригдан ажилласан байна. Тоглолтод цаатан ардын мартагдсан дууг орчин үеийн этник урсгалаар дуулсан бөгөөд 6 ястны онцлогийг харуулсан мэндчилгээг үзүүллээ.
Б.Ганаа
"Цаатан түмний аялгуу" тоглолтоор өвөл цагийн нээлтээ хийлээ |
|
Сэтгэгдэл бичих