Нүүдлийн соёлын үйлчилгээг малчны хотонд хүргэж байна
2020-07-30 19:06:13, 819

 Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Соёлын төвийн хамт олон  нүүдлийн соёлын үйлчилгээг малчны хотонд хүргэж байна. Тус хамт олон Тосонцэнгэл сумын нэг, дөрөвдүгээр багийн иргэдийн зусаж байгаа Тосны голын айл өрхүүдэд очиж соёлын үйлчилгээг хүргэсэн байна. Энэ үеэр 60 гаруй айлд очиж ажилласнаас 2 цэгт нэгдсэн соёл урлагийн мэдээ мэдээлэл түгээж нүүдлийн номын сангийн картаар ном өгч 280 гаруй хүүхэд насанд хүрэгчдэд хүрч ажиллажээ. Мөн таны бидэнд үлдээх өв соёл аян,   орон нутаг судлах танхимын үйл ажиллагааг танилцуулж угийн бичиг хөтөлж буй айлын судалгаа авч сургалт хийсэн байна.

Б.Ганаа

 

 


Нүүдлийн соёлын үйлчилгээг малчны хотонд хүргэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0