Мөсний баярыг зохион байгуулах эсэх нь тодорхойгүй байна
2020-02-04 17:23:51, 1483
Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг мөсний баяр ирэх сарын 2-4-ний өдөр болохоор төлөвлөж байсан. Коронавирүсний халдвартай холбогдуулан ирэх сарын 2 хүртэл хөл хорио тогтоосон учраас  болох эсэх нь тодорхойгүй байна. Мөсний баярыг зохион байгуулах эсэх талаар зөвлөмж чиглэл авах хүсэлтийг Улсын Онцгой комисс болон Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн гэдгийг аймгийн Засаг дарга Л.Ганболд мэдээллээ.
Мөсний баярыг энэ жил 20 дахь жилдээ "Хөх сувд дэлхийн нүүдэлчдийн мөсний баяр" сэдвийн хүрээнд тэмдэглэхээр шийдвэрлэсэн байсан юм. Энэ үеэр Мөсний баярын үеэр анх удаа тэмдэглэж ирснээс өнөөдрийг хүртэлх түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн, нүүдэлчдийн соёлыг харуулсан дархад цагаан адууг сэтэрлэх зан үйл, хоймор нутгийн 6 дахь хошуу мал цааг олон нийтэд таниулан сурталчлах цаатны хотхон байгуулахаар төлөвлөсөн байжээ. 
 
Б.Ганаа


Мөсний баярыг зохион байгуулах эсэх нь тодорхойгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0