Соёлыг түгээе аянд 800 гаруй иргэд оролцлоо
2020-01-10 20:36:06, 1293
 Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “Соёлын довтолгоо-2” төслийн хүрээнд “Соёлыг түгээе” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлээд байна. Энэхүү аяны хүрээнд Монгол орны 21 аймаг, нийслэл хотын 9 дүүрэгт тодорхой хуваарийн дагуу иргэдийн оюунд соёлыг түгээх юм. "Соёлыг түгээе" аяны нээлт Эрдэнэт хотоос эхэлсэн бол өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 800 гаруй иргэд, 300 гаруй өсвөр үеийнхэнтэй Монголын эмэгтэйчүүдийн холбооны соёлыг түгээгчид уулзаж, чөлөөт ярилцлага хийн, лекц тавилаа. Энэ удаагийн соёлыг түгээх багт МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл МЭХ-ны "Соёлыг түгээгч" битбокс Б.Нарандэлгэр, дуучин С.Гантогоо, жүжигчин Б.Одончимэг нар багтаж байгаа юм. Энэ үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архи, мансууруулах бодисын нөлөөллөөс залуу үеэ хамгаалах, технологийн дэвшилд суурилсан мэдээллийг зөв шуурхай, хүртээмжтэйгээр хүлээн авч, зөв хэрэглэж заншсан, хөрвөх чадвартай монгол иргэдийг бэлдэхэд гэр бүлийг уриалж, нийгэмд сайн үйлс, эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилготой соён гэгээрүүлэх ажлыг салбар бүрт зохион байгуулж байхыг уриалж байлаа.
 
Б.Ганаа


Соёлыг түгээе аянд 800 гаруй иргэд оролцлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0