Хөвсгөлчүүд шинэ жилийн баяраа Чингүнжавын талбайд тэмдэглэнэ
2019-12-26 16:13:05, 1199
 Хөвсгөлчүүд шинэ жилийн баяраа Хотгойдын баатар Чингүнжавын талбайд тэмдэглэнэ. Шинэ жилийн баярт зориулж талбайд сүлд мод, 3 метр өвлийн өвгөн, 2,4 метр цасан охиныг хөөсөөр хийжээ. Шинэ жилийн баярт агентлаг, байгууллага, аж ахуйн нэгж жил бүр оролцдог уламжлалын дагуу нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт, банк санхүү, батлан хамгаалах хууль зүйн салбар, дэд бүтэц хөдөө аж ахуйн салбар гэсэн чиглэлээр нэгдэн сүлд модоо чимэглэж өвлийн өвгөн, цасан охин, алиалагч, гэрлэн чимэглэл бүхий орчинг бүрдүүлж оролцохоос гадна халуун жүүс, цай, аарцаар иргэдэд үйлчлэх гэнэ. Мөн энэ онд хийж бүтээсэн ажлаараа хоймор нутагтаа тэргүүлсэн 9 алдартанг тодруулж өвлийн өвгөний бэлэг гардуулж иргэдэд Хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөх ажээ.
 
 Б.Баянцагаан 


Хөвсгөлчүүд шинэ жилийн баяраа Чингүнжавын талбайд тэмдэглэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0