Монцамэ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос жил бүр зарладаг "Монголын сайхан бичигтэн-2019" улсын уралдаанд Хөвсгөл аймгийн 30 сургуулийн 3400 сурагч, монгол хэл бичгийн 134 багш, 15 төрийн албан хаагч, сонирхогч иргэд нийт 3600 орчим бүтээлээр оролцож байна. Тухайлбал Мөрөн сумын "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн багш, сурагчид гэр, цаатны урц зэргийн эд хэрэглэл бүрийн нэрийг монгол бичгээр бичиж, ахмад багш Д.Сайнтогтох “Алтан ургийн угийн бичээс”-ийг бичиж оролцож байна.
Харин өнгөрсөн жилийн улсын уралдаанд хоймор нутгийн багш, сурагчид амжилттай оролцож Хөвсгөл аймгийн БСУГ “Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Мөн Мэргэжлийн багш нарын ангилалд Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш Б.Анхбаяр тэргүүн байр, Авьяас сургуулийн багш Б.Отгонтуяа дэд байр, Титэм сургуулийн 12б ангийн сурагч Д.Бямбажаргал тэргүүн байр эзэлж МУИС-д 4 жил Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичгээр шагнагдсан ажээ.
Б.Гантуяа
"Монголын сайхан бичигтэн-2019" улсын уралдаанд Хөвсгөлчүүд 3600 орчим бүтээлээр оролцож байна |
|
Сэтгэгдэл бичих