Хөтөлбөрт хамрагдсан залуус загварын шоу хийв
2019-12-04 19:25:11, 780
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгждэг залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан залуус өөрсдийн уралсан бүтээлээ танилцуулах загварын шоуг Мөрөн хотод анх удаа хийв. Тус загварын шоуг 250 гаруй иргэн үзэж сонирхсон бөгөөд энэ үеэр бүсгүйчүүд шинэ жилийн гоёлын даашинз захиалж худалдан авалт хийсэн байна. Энэ үеэр BJ Fashion академийн  Л.Буянжаргалын шинэ загварын коллекци буюу өөрийн зурсан зургаар хийсэн брэндийн загвар,  Бадам Fashion салоны Л.Долгорын өдөр тутмын монгол хэв маягтай загвартай бүтээлүүд хамгийн их иргэдийн талархал хүлээж байлаа. Шинэ загварууд танилцуулах шоунд хөтөлбөрт хамрагдсан 20 гаруй залуус өөр, өөрийн хэв шинж загваруудыг харуулсан бүтээлүүдээрээ амжилттай оролцлоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Б.Ганаа
 
 


Хөтөлбөрт хамрагдсан залуус загварын шоу хийв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0