Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас Чулуужсан буга номыг танилцуулж байна
2019-08-26 17:26:09, 1106
Буга бол монголчуудын анхны мал, анхны унаа, анхны шүтээн байсан юм. Буга хэдийгээр их цөөрсөөр байгаа боловч үхрийг бодвол чулуун хөшөөнөө дүр нь мөнхрөн үлдсэн амьтан билээ. 1981 онд Оросын судлаач В.В.Волков "Оленные Камни Монголии" гэсэн анхны томоохон (монограф) нэгэн сэдэвт боть ном бичиж хэвлүүлсэн билээ. Тэрээр Монголд 450 "буган чулуун" дурсгал байгаа гэж үзсэн байдаг. Амьд юм шиг ихийг ярьсаар буй "чулуужсан бугын" тухай энд өгүүлнэ. Тус номыг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас амтархан уншаарай.
Б.Туяа
 


Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас Чулуужсан буга номыг танилцуулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0