Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас “Дэлхийн шилдэг аймшгийн үлгэрүүд” номыг танилцуулж байна
2019-07-01 01:55:56, 943
Сарны мөнгөлөг туяа тэртээ уулын хярыг сонгодог таталбар мэт гийгүүлж, дээр од мичид гялалзан гялталзаж ахуйд өвгөн үлгэрийн дуу намуухан хүнгэнэнэ. Үлгэр ийм л яруу найраг шиг орчинд төрдөг ажгуу. Дэлхийн ямар ч үндэстний үлгэрт аз жаргалд хүрэх гэсэн хүний хамгийн эрхэм хүсэл шингэсэн байдаг. Аз жаргал руу хүмүүний сэтгэл жигүүрт мориор, чоно хүлгээр, нисдэг хивсээр бүргэдийн дэвэлтээр очдог билээ. Үлгэр бол ямагт эрч хүч сэлбэн ирээдүйд зориг төгөлдөр дуудсаар байдаг хүмүүн төрөлхтний оюуны гайхамшигт бүтээл юм. Тус номыг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас амтархан уншаарай.
Б.Туяа
 


Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас “Дэлхийн шилдэг аймшгийн үлгэрүүд” номыг танилцуулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-01 13:23:56
    Зочин: Zahiral Oyuntuya unshbal taarna.