Хөвсгөл нуурын их тахилгад Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд оролцоно
2019-06-12 00:49:35, 2754
Хөвсгөл аймгийн ИТХ, ЗДТГ, Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийд хамтран зуны дунд сарын шинийн 14-ний билэгт сайн өдөр буюу энэ сарын 16-нд Хөвсгөл нуурын их тахилгыг хийнэ.
Тус тахилгад МБШТ-ийн тэргүүн Их хамба Д.Чойжамц, олноо Монгол багш гэж алдаршсан Гэвш Лхаарамба Д.Жавзандорж, Хөвсгөл аймгийн төв болон сумдын бүх лам нар, МУГЖ Ө.Уянга, МУСТА Л.Сөрөлт, Я.Гэрэлчулуун зэрэг хоймор нутгаас төрөн гарсан уран бүтээлчид, төрийн түшээд аймаг орон нутгийн удирдлагууд оролцоно.
 
 
“Хөвсгөл нуурыг дээрээс нь харахад хөх баавгайн дүрстэй харагддаг бөгөөд  баавгайн 4 хөл тушаа байдаг 4 уулыг энэ үеэр тахиж, лам хуврагууд лусын номуудыг уншиж, сэржим өргөн даллага авч Далай ээждээ хүндэтгэл үзүүлэн хамтдаа залбирах аж. Иргэд сүсэгтэн олон их тахилгад хүрэлцэн ирснээр эрийн 3 наадам үзэж, цэнгэг тунгалаг, ариун тансагаараа хойчийн үедээ өвлөгдөн ирсэн байгаль дэлхийн ариун дагшин бүтээл Хөвсгөл далайгаасаа эрч хүч авч, буянаа арвижуулан номын дуунд даган баясах бөгөөд цаашид Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгохыг зорьж байгаа” гэдгийг Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн Ловон лам М.Мөнхбат хэлж байна.
Б.Гантуяа 


Хөвсгөл нуурын их тахилгад Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд оролцоно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-13 01:56:36
    ?.????????? ?? ??? 15 : Бидны өсөж төрсөн нутаг үнхээр сайхан шүү