Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас “Шөнө” номыг танилцуулж байна
2019-06-03 00:05:22, 812
1986 оны Нобелийн энх тайвны шагналт Эли Визелийн дуулиант намтарчилсан бүтээл болох "Шөнө" албан ёсны эрхтэйгээр уншигч таны гарч очиж байна. Нью Иорк Таймсын бестселлер жагсаалтанд 80 долоо хоногийн турш тасралтгүй бичигдэж эцэст нь хүчээр буулгахаас аргагүй болж байсан нь уг номын чанар чансаа, агуулгын цар хүрээг илтгэж байна. Дэлхийн хоёрдугаар дайны сүүл хэсэгт Аушвиц, Буна Бухенвальд хорих лагериудад эцгийн хамт хоригдсон Эли Визелийн, хүсээгүй байхад хүчээр ирсэн зовлон хагацал хэн нэгнийг шалтгаангүйгээр үзэн ядах, ялгаварлах үзэл, амьд үлдэхийн төлөөх тэмцэл цөхрөлийн дунд хэрхэн хүн хүнээ байдгийг өгүүлэх энэ түүхийг уншсан хүн бүр нэгийг бодох нь дамжиггүй.Тус номыг аймгийн Нийтийн номын сангаас амтархан уншаарай.
Б.Туяа
 
 


Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас “Шөнө” номыг танилцуулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0