Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас “Харизм” номыг танилцуулж байна
2019-05-28 21:33:58, 574

Харизм-Бусдын хүндэтгэлийг хүлээж өөртөө татах цоо шинэ шинжлэх ухаан. Бизнес, улс төр, олон нийтийн тавцанд өндөр амжилтад хүрэхээр тэмүүлж буй хүмүүс, өсөж дэвжихээр хөдөлмөрлөж буй хэн бүхний хувьд Харизм гэдэг бол тойрч болшгүй чухал ойлголт байдаг билээ. Олон Энтрепренерууд, томоохон пүүс компанийн захирлууд өөрсдийн амжилтын нууцыг Харизмтай холбон тайлбарлаж, түүнийг хүмүүсийн харилцааны хамгийн ноёлонгуй арга хэмээн нэрлэсэн байдаг. Харамсалтай нь хэдэн зууны туршид үлгэр домог, ид шид мэтээр ам дамжигдан яригдаж ирсэн хүмүүсийн харилцааны Харизм хэмээх ойлголтыг нарийвчлан судалж, 21-р зууныхны хэрэгцээ шаардлагад нийцэхүйц сайн ном өнөөг хүртэл бүтээгдээгүй байсан юм. Тэгвэл Харизм хэмээх харилцааны зэвсгийг хэдэн зуун судалгаан дээр үндэслэн шинжлэх ухааны үүднээс тайлбарлан, амьдралд шууд хэрэгжүүлж болохуйц бэлэн жорыг агуулсан гайхамшигт ном уншигч таны гарт яг одоо хүрч байна. Харизм бол хүнд төрөлхөөс заяасан чадвар бус хүссэн хүн бүхэн хичээл зүтгэлийнхээ үр дүнд сурч, үр дүнг нь хүртэж болдог зүйл төдийгүй өөрсдийн хэрэгцээнд тохируулан харилцаж буй хүн, орчин, зорилгодоо тааруулан ашиглаж болдог харилцааны олон талт арга юм. Хувь хүн, найз нөхдөө өөртөө татах, байгууллага, хамт олноо манлайлах, удирдлага, дээд тушаалтандаа танигдах, өөрийгөө зөвөөр ойлгуулах хүсэлтэй хэн бүхэнд Зохиолч Оливия Фокс кабейн нь энэхүү Харизм хэмээх бүтээлээ зориулан бичжээ.Тус номыг аймгийн Нийтийн номын сангаас амтархан уншаарай. 

Б.Туяа 



Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас “Харизм” номыг танилцуулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0