Хөвсгөл аймгийн нутгаар өнгөрсөн шөнө цас ороогүй өмнөх өдрүүдээсээ хүйтэн хонолоо. Шөнөдөө Дархадын хотгор, Идэр, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр 38-44 градус хүртэл хүйтэрсэн бөгөөд бусад нутгаар 30-38 градус хүйтэн байлаа.
Тус аймгийн ихэнх нутгаар 0-15 см цастай байгаагаас хамгийн их нь Хатгалд 15 см, Улаан-Уулд 14 см байна. Ойрын өдрүүдэд хүйтэн хадгалагдах төлөвлтэй байна. Аймгийн хэмжээнд цаг агаарын улмаас өвөлжилт хүндэрсэн сум байхгүй өвөлжилт хэвийн байгаа ажээ.
Б.Гантуяа
Дархадын хотгорт 44 градус хүйтэн хонолоо |
|
Сэтгэгдэл бичих