Зам дөтлөх зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
2018-12-25 20:45:51, 635

Хөвсгөл аймгийн ихэнх гол мөрнүүд битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч мөсний зузаан харилцан адилгүй, мөсөн дээгүүр тошин гүйж байгаа учраас малчид, тээвэрчид болон ард иргэдийг зам дөтлөх зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол, Хатгал тосгон орчмоор мөсөн бүрхүүлтэй харзтай мөсний зузаан 20 см, Эрдэнэбулган сум орчмоор битүү мөстэй мөсний зузаан 31 см байгаа нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджийн орчим байгаа аж. Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Үүр, Шишгэд, Бэлтэс, Бүгсий зэрэг голууд битүү мөсөн бүрхүүл тогтсон мөс 21-87 см зузаан байгаа нь өмнөх оны мөн үеэс 6-22 см ахиу олон жилийн дунджаас 3-23 см ахиу хөлджээ. Хангайн нуруунаас усжих Идэрийн гол Галт сумын Зүрх багийн төв орчмоор болон Сэлэнгэ гол Тосонцэнгэл сум орчмоор мөсний зузаан 43-60 см байгаа нь олон жилийн дунджаас 3-17 см ахиу байгаа ажээ.

Б.Гантуяа 



Зам дөтлөх зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0