Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ сарын 13-аас эхлэн Хөвсгөл нуурын орчимд газар олгохыг зогсоожээ.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийсэн хяналт шалгалтын дүнгээр сумдын Засаг дарга нарын захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 600 гаруй иргэнд газар олгосон нь малтай иргэд ихээр суурьшиж, нуурын экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэжээ. Иймээс нуурын хамгааллын менежментийн хэвийн үйл ажиллагааг хангах, иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглахтай холбоотой үйл ажиллагааг цэгцлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоо Ланд менежер программыг хангахтай холбоотойгоор Хөвсгөл нуурын орчимд газар ашиглах эрхийг түр зогсоосон байна. Мөн Хөвсгөл нуурын ойролцоо 55 жуулчны бааз, Хатгал тосгоныхтой нийлээд 80 орчим гэр буудал зуны цагт үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Б.Гантуяа
Хөвсгөл нуурын орчимд газар олгохыг зогсоолоо |
|
Сэтгэгдэл бичих