Хөвсгөл нуур баринтаглажээ
2018-12-08 12:12:03, 2138

Хөвсгөл нуур өнгөрсөн шөнө баринтагласан байна. Хоёр хоногийн өмнөөс нуурын мөс барьцалдаж эхэлсэн бол өнгөрсөн шөнө бүрэн хөлдсөн байна. Гэхдээ мөс гүйцэд хөлдөх болоогүй тул ард иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байлаа. Хөвсгөл нуур нь өвлийн эхэн сард ихэвчлэн өвлийн эхэн сарын шинийн 15-нд баринтагладаг гэдгийг нутгийн иргэд хэлж байв.

Өнгөрсөн жил өвлийн эхэн сарын шинийн 15-нд хөлдсөн байна. Нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үзэж мөсний баярыг зохион байгуулдаг ажээ.

Б.Гантуяа



Хөвсгөл нуур баринтаглажээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-10 17:51:34
    ?????? ?????: Далай Ээж зүүдлээд сэрчихсэн Хачим Долоо уул талдаа ус нь харагдаж уур савсаж бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-08 12:56:59
    Зочин: сайхан шүү миний монголын байгаль эх дэлхий хайрламаар биширмээр шүү