Рэнчинлхүмбэд 42 градус хүйтэн хонолоо
2018-12-07 12:05:18, 1280
Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнгөрсөн шөнө 26-42 градус хүйтэн хонолоо. Хамгийн хүйтэн Рэнчинлхүмбэ сумын нутагт -42 градус, Цагааннуурт -41 градус хоносон байна. Өглөөний 9 цагийн байдлаар ихэнх сумын нутагт цастай байгаа бөгөөд хамгийн их цас Хатгал, Улаан-Уул суманд 14 см байна. Харин өнөөдөр нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Нутгийн баруун ба хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байх төлөвтэй байна. 
 
Б.Гантуяа


Рэнчинлхүмбэд 42 градус хүйтэн хонолоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0