“Ногоон зурвас” байгуулах төслийн нээлт боллоо
2018-10-15 18:33:31, 745
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд БОАЖ-ын яамны 40 сая төгрөгийн санхүүжилтээр “Ногоон зурвас” байгуулах төсөл хэрэгжиж эхэлж байгаа  бөгөөд төслийн нээлт "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" буюу өнгөрсөн бямба гаригт боллоо. Төслийн хүрээнд  Мөрөн сумын төвөөс гарсан 4 чиглэлийн зам дагуу ногоон зурвас байгуулах юм. Мөрөн сумаас Хүндэтгэлийн хаалга явах зам дагуу 1,6 км газарт 2 эгнээ 1200 ширхэг улиас, хайлаас мод тарилаа. Улиас мод нь жил бүр 34 кг тоосыг өөртөө шингээн, өөрөөсөө хүчилтөрөгч ялгаруулдаг, орчиндоо өнгө нэмж, зурваслаж ургаснаараа цөлжилтийг сааруулах ач холбогдолтой мод гэнэ. Төслийн нээлтэнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар оролцож “Нэг мод тарих нэг насны буян”, “Хоёр мод таривал хойд насны буян” гэж монголчууд ярьдаг. Тарьсан модоо ургуулах нь түүнээс дутахгүй буян юм. Иймээс  тарьсан модоо ургуулж, арчлах ажлыг Мөрөн сумын удирдлага чиглүүлэн зохион байгуулж, иргэд маань ч чин сэтгэлээсээ идэвхтэй оролцохыг хүсч байна” гэдгийг хэлж байлаа. “Ногоон зурвас” төсөл хэрэгжсэнээр цөлжилтөөс сэргийлэх, аялал жуулчлалын бүс нутаг болсон Хөвсгөл аймгийг зорин ирсэн хэн бүхнийг эко орчин угтах таатай боломж бүрдэх ажээ. 
Б.Гантуяа
 


“Ногоон зурвас” байгуулах төслийн нээлт боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0