Хөвсгөл аймгийн хэмжээнд намрын "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" нийт 8379 ширхэг мод бут, сөөг тарьлаа. Үүнээс 5846 ширхэг мод, 2529 ширхэг бут сөөг тарьсан байна. Мөн энэ өдөр Тариалан сум 3000 м2 талбайд шинээр "Ахмадын төгөл" бичил цэцэрлэг байгуулжээ. "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” 140 аж ахуйн нэгж байгууллага, 245 өрх хашаандаа 1125 мод, бут, жимс жимсгэний мод тарьлаа. Нийт 3029 иргэд мод тарих арга хэмжээнд идэвхтэй оролцож 15,092,100 төгрөгийг зарцуулсан байна. Сумдаас Галт сум 800 ширхэг, Их-Уул сум 620 ширхэг, Цэцэрлэг сум 530 ширхэг мод, бут сөөгийг тус тус тарьж байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлж идэвхтэй оролцлоо гэж Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Цэрэнлхам мэдээллээ.
Хөвсгөлд 8370 гаруй ширхэг мод бут, сөөг тарилаа |
|
Сэтгэгдэл бичих