Хөвсгөл аймагт хүүхдийг ахуйн осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны эрсдэлийг бууруулах зорилготой “Хамтдаа шалгая, хамгаалъя” аян өрнөж эхэллээ.
Аяныг өнөөдрөөс сарын хугацаанд эцэг эх, асран хамгаалагч, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж, хүүхдийн эрүүл орчинд амьдрах эрхийг хангахыг зорьж байна.
Тус аймагт 0-18 насны 50227 хүүхэд амьдарч байгаа бөгөөд 40 хувьд нь хамгаалал шаардлагатай гэсэн судалгаа гарчээ.
Он гарснаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гэмт хэрэг 432 бүртгэгдсэн байна. Нийт гэмт хэргийн 6 хувь нь хүүхэд оролцсон гэмт хэрэг байна.
Энэ оны эхний 8 сарын байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн хэрэг 24 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 66.7 хувиар өссөн, хүүхэд хохирсон гэмт хэрэг 41 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 18.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.
Аяны хүрээнд аргачлал, зөвлөмжийг хүлээн авч, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, эцэг, эх, иргэн бүр идэвхтэй, санаачилгатай, бүтээлч оролцож хамтран ажиллахыг Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас уриалж байна.
Б.Ганаа
| "Хамтдаа шалгая, хамгаалъя” аяныг өрнүүлж эхэллээ |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих