МУСГЗ Д.Сүрэнжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас өнөөдөр номын баярыг тэмдэглэж тэргүүний уншигч хүүхдүүддээ тодрууллаа.
Титэм сургуулийн Дэлбээ бүлгийн сурагч Э.Ану-Үжин 14 настай. Төрөхийн хүндрэлийн улмаас бусад хүүхдүүд шиг гүйж ярьж чадахгүй ч 4 наснаасаа эхлэн уншиж сурсан, номд маш их дуртай.

Нийтийн номын сангаас Номын богцоор дуртай номоо захиалан уншдаг.
Аяны хүрээнд 50 ном, уншиж сурснаасаа хойш нийт 500 гаруй ном уншсан бөгөөд Тэргүүний уншигч хүүхдээр шалгарсан юм.
Э.Ану-Үжин коронавируст халдварын үед онлайнаар бие даан Англи хэлийг сурсан, үлгэрийн ном унших дуртай, дүү нарынхаа хичээлд тусалж үлгэр ярьж өгдөг байна.
Том болоод үсчин, гоо сайханч болно гэдгийг хэлж байлаа.
Мөн Титэм сургуулийн 11-р ангийн сурагч Т.Мичидмаа, Эрдмийн далай сургуулийн 10-р ангийн сурагч Н.Ариунхишиг, Титэм сургуулийн 10-р ангийн сурагч Э.Бадамзул, Н.Долгорсүрэн нар Тэргүүний уншигчаар шалгарлаа.
Б.Ганаа
| Э.Ану-Үжин номын богцоор гэртээ ном авч 500 гаруй ном уншжээ |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих