Ургац хураалтад 150 гаруй оюутан залуус оролцож байна
2023-09-19 12:46:53, 311

Хөвсгөл аймгийн Залуучуудын хөгжлийн төв, Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд “Шинэ цагийн илгээлтийн эзэд” арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Залуучуудыг ажил хөдөлмөрт суралцуулах, нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, малчид, тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн 150 гаруй оюутан залуучууд төмс хураалтын ажилд оролцож байна. 

Нэг оюутны өдрийн ажлын хөлс 30,000 төгрөг байгаа бөгөөд тариаланч иргэн цалин, хоолны  зардлыг хариуцан оюутан залуусыг ажиллуулж байгаа ажээ.

Б.Туяа 



Ургац хураалтад 150 гаруй оюутан залуус оролцож байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0