Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Юнител групп хамтран "Unitel hub" төслийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Unitel hub цахим сургалт, мэдээллийн танхимыг Хүүхдийн ордонд нээлээ.
Тус танхимд өсвөр үеийн залуус кодчиллын анхан шатны мэдлэг олгох, электроны элементүүдийн сургалтуудад хамрагдах. цахим орчноос шаардлагатай мэдээлэл авах, ном унших, сонсох, Мplus аппликейшн ашиглах, Look TV болон бүх төрлийн цахим хичээлүүд үзэх боломжтой юм.
Мөн бүх насны хүмүүст анхан шатны компьютерын сургалт явуулж, өглөөний ярилцлага, уулзалт зохион байгуулах ажээ.
Б.Ганаа
Хүүхэд, залууст зориулсан цахим үйлчилгээний төв нээлээ |
Сэтгэгдэл бичих