Хөвсгөл аймагт хүүхэд багачуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлдэг Урандөш зуслангийн байруудад их засвар хийж, гүүрийг сэргээн засварлах шаардлагатай байгаа учраас өнгөрсөн жилүүдэд ажиллаагүй юм.
Энэ жил зусланг ирэх сарын нэгнээс ажиллуулахаар төлөвлөж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр хэлэв.
Зусланг сэргээн засварлахаар Орон нутгийн төсвөөс 192 сая төгрөг шийдвэрлэгдсэн байна.Урандөш зуслангийн гүүр, хашаа, амрах шовгоруудад засвар хийж дууссаны дараа хүүхдүүдээ хүлээн авах юм байна.
Урандөш зуслан 1980 онд үүдээ нээж Хөвсгөл аймгийн сум бүрээс төдийгүй зэргэлдээ аймгууд болох Булган, Орхон, Архангай, Завхан аймаг, Улаанбаатар хотоос хүүхэд багачууд зорин ирж амарч, хөгжиж нэг дор 300 гаруй хүүхэд чуулж жилдээ 2000 орчим үүхэд амардаг байжээ.
Б.Ганаа
Урандөш зусланг 7 сард ажиллуулахаар төлөвлөж байна |
Сэтгэгдэл бичих