Залуучуудын хөгжлийн төв VR технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүллээ
2023-02-13 10:44:56, 349
Хөвсгөл аймагт залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цахим номын сан, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, спортоор хичээллэх танхим бүхий “Залуучуудын хөгжлийн жишиг төв” байгуулагдаж байна.  Тус  төвд VR технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд уг төхөөрөмжид тулгуурласан сургалтын болон онлайн арга зүйг амжилттай туршлаа.
Virtual Reality буюу VR гэдэг нь программ хангамжийн тусламжтай бүтээгдсэн, хэрэглэгчдэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин юм.  Энэ нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг хийсвэр байдлаар бодит мэт мэдрүүлэхийг хэлнэ. 
Virtual Reality-ийн тусламжтайгаар  аялах, хөгжих, суралцах мөн өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих гэх мэтчилэн хязгааргүй боломжийг олж авах ач холбогдолтой юм.
VR  технологийг ашиглан төрөл бүрийн сургалт явуулахаас гадна сэтгэл зүй, хууль эрх зүй, ажил мэргэжлийн чиг баримжаа, амьдрах арга ухаан, эрүүл мэндийн гээд зөвлөгөөг залуучуудад хүргэж, тэднийг байгалийн түүх дурсгалт газрууд, сансар огторгуйгаар аялуулж, хичээлүүдээ сонирхолтой хэлбэрээр гүнзгийрүүлэн судлах боломж бүрдлээ. 
Залуучууд хөгжлийн  төвд спортоор хичээллэх сонирхолтой залууст зориулсан сагсан болон гар бөмбөг, бөх, бадминтоны стандартын өрөөнүүдийг тохижуулж байна. Долоо хоног бүрийн баасан гаргийн 21.00 цагаас залуус ярилцах, хоорондоо туршлага солилцох “Залуучуудын хөгжлийн цаг”-ийг гаргаж байгаа аж.
Мөн мягмар, пүрэв гаргийн өглөөний 7.00-9.00 цагт “Эртэч ээжүүдийн уулзалт”-ыг хийж, монгол ахуй, гэр бүлийн боловсролд зориулсан тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохижилтын ажлыг хийж байна. Хөвсгөл аймагт 15-34 насны 41698 хүүхэд залуус амьдарч байгаагийн дотор 18-34 насныхан 35620 байгаа ажээ.
Б.Гантуяа 
 


Залуучуудын хөгжлийн төв VR технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0