Сэтгэл зүйчдийн баг байгуулна
2022-11-18 17:02:57, 326

Хөвсгөл аймагт гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдөх, амиа хорлох зэрэг асуудал өмнөх онуудаас нэмэгдэж байгаа учраас гарч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар Сэтгэл зүйч нарын багийг байгуулахаар болов.

Орон нутагт төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байгаа сэтгэл зүйч нарыг бүртгэлжүүлэн нэг баг болгон төлөвлөгөө гарган иргэд, хүүхэд залууст зөвлөгөө мэдээллийг өгч ажиллуулах юм.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 20 гаруй сэтгэл зүйч ажиллаж байгаа судалгаа гарсан байна. Сэтгэл зүйч нар  баг болон нэгдэж, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран төлөвлөгөө гарган Мөрөн сум болон зарим суманд хүрч ажиллах аж.

Б.Ганаа

 



Сэтгэл зүйчдийн баг байгуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0