Хөвсгөл аймгийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газар Рашаант сумын Засаг даргын тамгын газартай хамтран залуу гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, залуучуудад гэр бүлийн боловсрол олгох зорилгоор “Гэр бүлийн үнэ цэнэ” уулзалт, өдөрлөгийг зохион байгуулав.
Тус сумын баг бүрийн төлөөлөл болсон 50 гэр бүлд Гэр бүлийн үнэ цэнэ, Хүүхэд хүмүүжлийн эерэг арга, Гэр бүл төлөвлөлт, Угийн бичиг хөтлөх зэрэг сэдвээр мэдээлэл зөвлөгөө өгөв. Мөн шинэ гэр бүл болсон хосууд гэрлэлтийн андгай өргөж батламжаа гардан авлаа. “Рашаант сумын хэмжээнд 1083 өрхийн 3863 хүн амтай, 382 залуу гэр бүл амьдардаг. Улс орны үндэс гэр бүл учраас сумынхаа гэр бүлүүдэд зориулсан арга хэмжээг тодорхой үе шаттай зохион байгуулж ажиллах болно” гэдгийг Рашаант сумын Засаг дарга Д.Амартүвшин энэ үеэр хэлж байлаа.
“Гэр бүлийн үнэ цэнэ” өдөрлөгт 50 хос оролцлоо |
Сэтгэгдэл бичих