Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар хамтран сургуулийн орчин дахь электрон тамхины хэрэглээ, худалдааг багш, сурагчдын оролцоотойгоор багасгах зорилготой “Электрон тамхи гоёл биш” аяныг зохион байгуулав.
Сүүлийн үед хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн байна.Хуулийн хүрээнд 21-ээс доош насны хүүхдэд электрон тамхи худалдахыг хориглодог боловч насанд хүрэхгүй хүүхдүүдэд худалдаж буй зөрчил гарсаар байгаа юм. Иймээс дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвийн хүмүүст мэдээлэл зөвлөгөө өгч зөрчил гаргахгүй байхыг анхааруулсан байна. Мөн сургуулийн сурагчдын дунд электрон тамхины хор уршгийн талаар ханын самбар хийх уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гарган, аж ахуйн нэгж, худалдааны төвүүд сурагчдын бүтээлүүдээс сонгон авч, байгууллага дээрээ байршуулан, бүтээл хийсэн сурагчдыг шагнаж урамшуулсан байна.
“Электрон тамхи гоёл биш” аяныг зохион байгуулав |
Сэтгэгдэл бичих