Хөвсгөл аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 35 сургуульд 29696 хүүхэд суралцаж 1555 багш ажиллаж байна. Өнөөдөр аймгийн хэмжээнд эрдмийн баярыг тэмдэглэж аав, ээж, найз нөхдөдөө юу сурсан мэдсэнээ тайлагнаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн 66 бүлэгт 1491, 9-р ангийн 84 бүлэгт 2277, 5-р ангийн 95 бүлэгт 2820 хүүхэд суралцан төгсөж эрдмийн баяраа тэмдэглэж байна. Мөрөн сумын хэмжээнд энэ жил 12-р ангийг 537 , 9 –р ангийг 934, 5-р ангийг 1102 хүүхэд төгсөж эрдмийн баяраа аав ээж, ах ,эгч анд найз нартаа сурч мэдсэнээ тайлагнан тэмдэглэж байна.
Хөвсгөлд 12-р ангийг 1491 сурагч төгсөж байна |
Сэтгэгдэл бичих