Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Цэцэрлэг сумын дотуур байрыг засварлана
2022-03-28 16:32:31, 351

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Япон Улсын Засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөрийн “Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төсөлтэй хамтран ажиллах хүсэлт гаргасны дагуу төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус төслийн буцалтгүй тусламжаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дотуур байрын барилгад 643.0 сая төгрөгийн их засвар хийгдэхээр болов. Цэцэрлэг сумын дотуур байр нь хуучирч муудсаны улмаас тэнд амьдардаг 170 хүүхэд, байнга ажилладаг 11 багш, ажилчдын эрүүл мэнд, ажиллаж, амьдрах эрсдэлтэй орчин үүссэн нөхцөл байдалтай  Өвсний үндэс хөтөлбөрийн ажлын баг газар дээр нь очиж танилцсан юм. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн 581 дэх, Хөвсгөл аймагт хэрэгжих 25 дахь төсөл болж байгаа ажээ.

 Б.Гантуяа 



Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Цэцэрлэг сумын дотуур байрыг засварлана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0