Хөл хорионы үед дотуур байрандаа хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргалаа
2021-12-27 18:28:19, 1375

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 12-р ангийн сурагч А. Пунцагноров Мөрөн сумын Арт галерейд “Хязгааргүй үргэлжлэл” монгол бичгийн бүтээлийн  үзэсгэлэн гаргалаа. Аав ээж нь  малчин учраас  А.Пунцагноров дүүтэйгээ дотуур байранд амьдардаг. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хөл хорионы хугацаанд өөрийн сонирхлоо хөгжүүлэн монгол бичгээр бүтээл туурвиж өнөөдөр шилдэг бүтээлүүдээ үзэсгэлэнд дэлгэлээ. 

 Сурагч А. Пунцагноров нь 8-р ангиасаа  эхлэн уран бичлэг, уран зургийг сонирхож хичээллэж эхэлсэн бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд уран бичлэг, уран зургийг хослуулан 40 орчим бүтээл тавигдсан байна.

Монгол хүн бүрийн дархлаа болсон эх хэлээ дээдлэн хүн бүр монгол бичгээ шамдан суралцахыг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 12-р ангийн сурагч А. Пунцагноров уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр  уриалж байлаа.

Б.Ганаа

 


Хөл хорионы үед дотуур байрандаа хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0