Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: 9-р сарын 1,2, 5-нд ихэнх нутгаар бороо орох ба 5-наас хөрсөн дээр цочир хүйтрэх тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 31-ний 20 цагаас 09 дүгээр сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлшинэ. Өдөртөө ихэнх нутгаар бороо, уулаараа хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нийт нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. Мөрөн хот орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дүгээр сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: 5-нд ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 3-8 метр, 4,5-нд зарим нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 3, 4-нд өдөртөө нийт нутгаар дулаарна.
Мэдээ зохиосон синоптик инженер: Х. Аюурзана
9 САРЫН 5-ААС ХӨРСӨН ДЭЭР ЦОЧИР ХҮЙТЭРНЭ |
|
Сэтгэгдэл бичих