Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан эх үрсийн баярын өдөр Монголын математикийн 57-р олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Тус аймгаас Эрдмийн далай цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Г.Далайцэрэн , 10а ангийн сурагч Б.Дугаржанцан , М.Энхтөр нар хүрэл медаль хүртсэн байна. Олимпиадад амжилттай оролцсон сурагчдад батламж 200.000 төгрөгийн урамшуулал олголоо.
Б.Ганаа
Улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдад урамшуулал олгов |