ХӨВСГӨЛД “ЛУУ УНЖЖЭЭ”
2018-08-15 12:33:46, 5002
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Завхан аймгийн Их-Уул сумын нутгийн заагт орших “Сангийн далай” гэдэг нууранд энэ сарын 3-ы өдөр “Луу унжих” үзэгдэл болжээ. Энэ өдөр  цаг агаар тогтуун нартай байснаа гэнэт үүл хуралдан бөөгнөрч “Сангийн далай” гэдэг нуурын дээр үүл бөөгнөрч байснаа лууны сүүл хэлбэрийн үүл нуурт унжиж орсон байна.  “Луу унжих” гэдэг нь хуй салхи, аадар бороо орох зэрэг байгалийн сүрт үзэгдлийг хэлдэг байна. Харин энэ үеэр ямар нэгэн байгалийн онц ноцтой үзэгдэл болоогүй тайван, цаг агаар тогтуун байсан тул нутгийн иргэд сайн цагийн бэлгэдэл, өнтэй өвөл болох нь ээ гэж бэлгэшээж байлаа. Энэхүү үзэгдэл  2013 онд Архангай, 1974 онд  Хэнтий аймагт болж хүчтэй салхи шуурга болж байсан ажээ.
Б.Гантуяа


ХӨВСГӨЛД “ЛУУ УНЖЖЭЭ”

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0