БЭЛТЭСИЙН ГОЛ ҮЕРИЙН ТҮВШИНГ 39 СМ-ЭЭР ДАВЖЭЭ
2018-07-20 18:41:46, 706
Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо орж байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэж зарим гол, мөрөн үерийн түвшинг давсан байна. Тус аймгийн Баянзүрх сумын нутаг дахь Бэлтэсийн голын ус нэмэгдэж үерийн түвшинг 39 см-ээр давсан байгаа бол Үүрийн гол үерийн түвшинд хүрсэн байгаа гэнэ. Мөн Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Бүгсийн голын түвшин олон жилийн дунджаас 7-26 см-ээр давсан цаашид ойрын өдрүүдэд усархаг дуу цахилгаантай бороо орж голуудын усны түвшин нэмэгдэх хандлагатай байгаа тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.  
 
Б.Гантуяа


БЭЛТЭСИЙН ГОЛ ҮЕРИЙН ТҮВШИНГ 39 СМ-ЭЭР ДАВЖЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0