Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Мөрөнжин 11-р цэцэрлэгийг ТИКА олон улсын байгууллагын 60 мянган ам долларын санхүүжилтээр өргөтгөжээ. Тус цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор 2 бүлэг шинээр нэмэгдэж сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдүүдийн тоо нэмэгдэх, ажлын байр шинээр бий болж байгаа юм. Тус төслийг хэрэгжүүлэхэд санаачилга гарган ажилласан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт цэцэрлэгийн хамт олон талархлаа илэрхийлж байлаа. ТИКА олон улсын байгууллага Хөвсгөл аймагт Цагааннуур сумын сургуулийн барилгын их завсар, цаатан иргэдэд үржлийн цаа буга нийлүүлэх зэрэг 15 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж соёл, хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамтран ажиллаж байгаа ажээ.
Б.Ганаа
Мөрөнжин цэцэрлэгийг ТИКА олон улсын байгууллагын санхүүжилтээр өргөтгөв |
Сэтгэгдэл бичих