Төслийн хүрээнд 10 гаруй төрлийн ногоо тарьжээ
2020-09-12 21:33:28, 1024

 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдийн “Солонго” 4 дүгээр цэцэрлэгт Щвейцарийн хөгжлийн агентлагийн Монгол ногоо төсөл нь 2019 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ жил  2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд 5 төрлийн нарийн ногоо, 7 төрлийн төмс хүнсний ногоо тарьж ургуулж  8 төрлийн 1000 гаруй мандлын цэцэг тарьж ургуулан эко орчин бүрдүүлжээ.

Тус цэцэрлэг төслийг хэрэгжүүлснээр багш ажилчид нэг зорилгын төлөө нэгдэн ажиллаж хамт олны хандлагад эерэг нөлөө үзүүлж чадсан.  Сургуулийн өмнөх боловсролын сургалтын сайжруулсан хөтөлбөрийг амжилттай  хэрэгжүүлэхэд хөтөлбөрт тусган, сургалтын бодит хэрэглэгдэхүүн болгон үр дүнтэй ашиглаж байна.

Мөн хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн туршилт танин мэдэхүйн орчин бүрдүүлж эцэг эх, хүүхэд, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид эерэг нөлөө үзүүлсэн эко орчинтой болсон төдийгүй багш ажилчдын нийгмийн асуудалд тодорхой дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. 

 Щвейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол ногоо”төслийг Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх санаачлан, Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, “Монгол ногоо” төслийн багийн хамт олон удирдлага, арга зүйгээр ханган хамтран ажиллаж ирсэн байна.

Б.Ганаа 

 


Төслийн хүрээнд 10 гаруй төрлийн ногоо тарьжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0