Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөл, Дэлхийн Зөн Монголд олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран өнөөдөр шинээр мэндэлсэн хүүхэд, ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Засаг дарга Л.Ганболд “Хөвсгөл аймаг хүүхдэд ээлтэй бодлого хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. Бид жил бүр баярын энэ өдөр мэндэлсэн хүүхэд болон ээжүүддээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Хоймор нутагтаа мэндэлж буй бяцхан үрсэд баяр хүргэе. Эх орны ирээдүйн эзэд хүүхдүүд маань гэр дүүрэн жаргалтай эрүүл энх өсөн торних болтугай” гэдгийг хэлж байв.
Тус аймгийн хэмжээнд өнөөдрийн 15 цагийн байдлаар 20 ээж амаржиж 20 хүүхэд шинээр төрсөн байлаа. Хөвсгөл аймагт жилд 2000 гаруй хүүхэд шинээр мэндэлдэг ажээ.
Б.Ганаа
| Шинээр мэндэлсэн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08