Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Ногоон паспорт ногоон төгөл” цэцэрлэгийг байгуулж нээлтийг хийв. Нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа нар оролцож аймгийн эко клубын 150 гаруй сурагч, нутгийн иргэдтэй хамтран 3.5 га газарт 11 төрлийн 500 гаруй суулгацыг тарилаа. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар өнгөрсөн 6 дугаар сараас эхлэн 21 аймаг 9 дүүрэг тус бүрт 3.5 га газарт усалгааны систем, сүүдрэвч бүхий ногоон төгөл байгуулж, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх танин мэдэхүйн ач холбогдол бүхий ногоон байгууламжтай талбайг бий болгож буй ажээ.
Б.Ганаа
| “Ногоон паспорт ногоон төгөл” цэцэрлэг байгуулав |
|
Сэтгэгдэл бичих