Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Бэлтэс голуудын усны түвшин үерийн түвшинг 59-88 см-ээр даван хүчтэй үерлэж байна. Цаашид Дэлгэрмөрөн голын усны түвшин нэмэгдэж үерийн түвшинд хүрэх төлөвтэй байгаа тул Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс үер усны аюулаас сэрэмжлүүлж байна. Мөн Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Сэлэнгэ, Шишгэд, Идэр, Дэлгэрмөрөн, Эг зэрэг томоохон голуудын усны түвшин олрн жилийн дундаж түвшинг 7-31 см-ээр давжээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй байгаа тул дээрх томоохон голуудын сав нутгаар нутаглаж байгаа малчид болон ард иргэд, тээвэрчдийг гол мөрнүүдийн ус руу орохгүй байх, баталгаат гүүр замаар зорчихыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
Б.Туяа
Үүр, Бэлтэс голууд хүчтэй үерлэж байна |
Сэтгэгдэл бичих